Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 03 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 4,9 – 8,4 градус , бусад сумдын нутгаар 0,7 – 3,0 градус хүйтэн байлаа. Аймгийн бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан байна. Агаарт өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 10,0 - 12,0 градус, бусад сумдын нутгаар 4,0 - 9,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт сумын нутгаар 31,0 градус, Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Батцэнгэл, Хангай, Өгийнуур сумдын нутгаар 23,0 – 28,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 – 22,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт сумын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган сумын нутгаар 1,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 2,0 - 5,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган , Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумдын нутгаар 24,0 - 25,0 градус дулаан , бусад сумдын нутгаар 17,0 – 21,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт сумдын нутгаар 36,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 17,0 - 23,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Хашаат, Чулуут, Хотонт, Булган сумдын нутгаар 0,4 – 1,6 мм, Эрдэнэбулган, Тариат, Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур сумын нутгаар 0,0 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Чулуут суманд 1,4 мм тунадас орсон байна. Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Жаргалант, Өлзийт, Цахир сумдын нутгаар хур тунадас ороогүй байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 -18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 17 -18 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Чулуут, Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 8 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хэмжсэн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 орчим хувь нь цастай , цасны дундаж өндөр Чулуут, Хангай, Өлзийт сумдын нутгаар 0 - 2 см, Тариат сумын нутгаар 7 см, цасны дундаж нягт 0,20 г/см3 байсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бог мал төллөх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Цас ихтэй байгаа сумдуудад өвөлжилт хүндэрсэн байна.Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чулуут, Өлзийт, Хайрхан, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа